
Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ажлын хэсэг Яруу суманд ажиллаж, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн 60 га талбайг хамарсан усалгааны системийг хүлээлгэн өглөө.
Тус усалгааны системийг ашиглалтад оруулснаар Яруу сумын газар тариалангийн бүсэд тогтвортой усан хангамж бүрдэж, ургацын хэмжээ болон чанар сайжрах, усны нөөцийн үр ашигтай хэрэглээ нэмэгдэх зэрэг олон давуу тал бий болж байна.
Мөн орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. Энэхүү төсөл нь Завхан аймгийн бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд, хөдөө аж ахуйн салбарт хийж буй томоохон хөрөнгө оруулалтын нэг болж байна.