
Тус газрын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн Ар шүрэн гэдэг газар, мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид болон мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд холбооны зохион байгуулалтын болон сэтгэл зүй, эрүүл мэнд, хүнс хангалтын дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгууллаа. Нийслэлийн Онцгой байдлын газраас Сэлэнгэ, Хэнтий аймагт гарсан ой хээрийн гал түймрийн голомтод шуурхай бүлгүүд томилогдон ажиллаж байна.