
Ховд аймгийн нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал болох хазаар, ерхөг, агь, шарилж цухуйлт жигдэрсэн, ихэнх суманд сайрын хялгана залаалалтын үе шатанд байна. Ургамлын дундаж өндөр 1-6 см байгаа аж. Ургамлын ургалтын байдлыг сумдаар авч үзвэл Эрдэнэбүрэн, Дуут, Мянгад, Дөргөн сумдын нутгаар “муу”, Мөнххайрхан, Зэрэг сумдын нутгаар ”сайн”, бусад сумдын нутгаар “дунд”үнэлгээтэй байна. Өнгөрсөн тавдугаар сард нийт нутгийг хамарч 138,6 мм хур тунадас, оржээ. Тухайн сард хөрсний гадарга дээр 40-ээс дээш гарч халсан өдөр 11-28 удаа ажиглагдаж, нийт нутгаар салхи секундэд 14-29 м/с хүрч шуурсан нь бэлчээрийн ургамлын ургалт удаашрахад нөлөөлжээ.
