
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департментын “Хүүхэд хамгааллын компакт” түншлэлийн дагуу хэрэгжиж буй Хүүхэд хамгааллын компакт: "Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төслийн хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн гэрч хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлэх нь” мэргэжлийн сэтгэл зүйчдэд зорилсан интерактив цахим сургалтын модулыг боловсруулж, өнөөдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. Энэхүү цахим хичээлийг https://www.cfga.gov.mn/ сайтад байршуулах юм.
Цахим хичээлүүд нь “Хүн худалдаалах гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлэх нь” нэртэй гарын авлагад үндэслэн боловсруулагдсан.
🔷️Уг гарын авлага нь хүн худалдаалах гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдийн сэтгэл гутрал, түгшүүр, сэтгэцийн гэмтэл, зан үйлийн асуудал гэх мэт нийтлэг тулгардаг асуудлуудад системтэй тусламж үзүүлэх нотолгоонд суурилсан арга, аргачлалуудыг хэрэглэж болох дасгал ажлуудын хамт багтсанаараа онцлог юм.
🔷️Мэргэжлийн сэтгэл зүйчид энэхүү цахим хичээлийг судалж, арга зүйн мэдлэгээ ахиулах боломжтой болж байгаа юм.
🔷️Энэхүү цахим хичээлийг сайжруулж, эцэслэн боловсруулахад үнэтэй санал өгч, хувь нэмэр оруулсан Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департментын “Хүүхэд хамгааллын компакт” түншлэлийн дагуу хэрэгжиж буй Хүүхэд хамгааллын компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь төслийн баг,
-"Дэлхийн зөн" ОУ-ын байгууллага,
-Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн,
-МУБИС-ийн Сэтгэл судлалын арга зүйн тэнхимийн зөвлөх, профессор, доктор(PhD) О.Мягмар,
- “Марчаахай” ХХК-ны хамт олондоо гүн талархал илэрхийлэе.
