Sun Logo
“БИД ИРГЭДЭЭ СОНСОЖ, ШИЙДНЭ” ӨДӨРЛӨГИЙГ САЙХАН-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИД ИРГЭДЭЭ СОНСОЖ, ШИЙДНЭ” ӨДӨРЛӨГИЙГ САЙХАН-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аяны хүрээнд 2025 оны 04 дүгээр сарын 07- 08-ны өдрүүдэд Сайхан-Овоо сумын 100 гаруй иргэнд газрын харилцаатай холбоотой үйлчилгээг үзүүлж, мэдээ мэдээллээр ханган, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ. Мөн газрын харилцааны цахим системийг орон нутгийн иргэдэд сурталчилж, газрын харилцаатай холбоотой үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар заавар өгч, үйлчлүүлсэн иргэдэд гарын авлага тараалаа. Өдөрлөгийн үеэр газрын харилцаатай холбоотой дараах үйлчилгээнүүдийг үзүүллээ. 

• Иргэд өөрийн эзэмшил, өмчлөлийн газраа бүртгэлтэй эсэхийг шалгуулах 

• Газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох 

• Кадастрын зураг, хаягийн тодорхойлолт олгох 

• Газар эзэмших эрх шилжүүлэх, хугацаа сунгуулах талаар хүсэлтийг хүлээн авах /цахимаар/

 • Худалдах, худалдан авах гэрээгээр газар өмчлөх талаар хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх /цахимаар/ 

• Газрын төлбөрийн үүссэн нэхэмжлэлийн дагуу газрын төлбөр төлөх, тооцоо нийлсэн актаар үйлчлэх 

• Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны мэдэгдэх хуудас олгож, хянан баталгаа хийлгэх талаар чиглэл өгөх 

• Газрын кадастрын цахим систем www.egazar.gov.mn сайтаас хэрхэн үйлчилгээ авах талаар заавар зөвлөмж өгөх

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
120
Сүүлийн сар:
567
Нийт:
2373
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР