
Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн нэрэмжит танхим Соёлын өвийн үндэсний төвд байгуулагдлаа. Тэртээ 1983 онд анх Монгол Улсад ирж, 1984 оноос хойш Монголын соёлын өвүүдийн гэрэл зургийг авч, баримтжуулж эхэлсэн байна. Түүний авсан гэрэл зургуудаас бүрдсэн альбом, каталог цөөнгүй олон удаа хэвлэгдсэн бөгөөд тухайн соёлын өвийг хадгалан хамгаалдаг музей, соёлын байгууллагуудын мэргэжилтнүүдийн ширээний ном болсон байдаг.
Тэгвэл түүний нэрэмжит танхимыг тохижуулан нээсэн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тус Үндэсний төвийн захирал Г.Энхбат Сүгияама Тэрүзогийн нэрэмжит үзэсгэлэнгийн танхимын зориулалтаар ашиглаад зогсохгүй музей, соёлын байгууллагуудын мэргэжилтнүүдийн эд өлгийн зүйлсээ бүртгэн баримтжуулж, гэрэл зургаар баталгаажуулах боломжтой лабораториор ашиглах боломжтойг онцолсон юм.




