
ДОРНЫН ИХ ЯРУУ НАЙРАГЧ БЭГЗИЙН ЯВУУХУЛАНГИЙН МЭНДЭЛСЭНИЙ 96 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН "ШҮЛЭГЧ АНГИ" УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн зохиол бүтээлийг алдаршуулах, хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх, тэдний шүлэг яруу найраг унших хүсэл мөрөөдлийг дэмжих, авьяас чадварыг нээн илрүүлэх, багаар ажиллах чадвар олгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, урлаг, гоо зүйн мэдлэг олгох, хэт цахим орчны нөлөөллийг бууруулах зорилгоор "ШҮЛЭГЧ АНГИ" уралдааныг Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сан 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Тус уралдаанд Улиастай сумын Ерөнхий боловсролын 5 сургуулийн бага ангийн 11 бүлгийн 275 суралцагч оролцлоо. Тэргүүн байранд: МУГБ Ж.Алтангэрэлийн нэрэмжит Ерөнхий боловсролын 3-р сургуулийн С.Энхжаргал багштай 4а ангийн хамт олон Дэд байранд: "Дэвшил" сургуулийн Ч.Сарантуяа багштай 5б ангийн хамт олон Гутгаар байрт: Лаборатори "Чандмань-Эрдэнэ" сургуулийн Э.Даваасодном багштай 5г ангийн хамт олон Тусгай байранд Чандмань-Эрдэнэ сургуулийн Н.Долгорсүрэн багштай 3а ангийн хамт олон тус тус шалгарлаа.



