
🎀👧“ХҮҮХЭД НАС – АМЖИЛТ, БАХАРХАЛ” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 🇲🇳Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг энэ жил “Хүүхэд – Хайр – Ирээдүй” уриан дор 73 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна. 🔰Уг өдрийг тохиолдуулан Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Боловсролын газар, Биеийн тамир, спортын газартай хамтран “Хүүхэд нас – Амжилт, бахархал” хүндэтгэлийн арга хэмжээг гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. 🔰Тус арга хэмжээ нь хоймор нутгийнхаа сурлага, урлаг, спортын амжилтаар манлайлан, бусдыгаа үлгэрлэн дагуулж буй шилдэг хүүхдүүдийг алдаршуулах, урамшуулан дэмжих зорилготой. 👉Энэ хүрээнд 2024–2025 оны хичээлийн жилд олон улс, дэлхийн түвшний олимпиад, уралдаан тэмцээнд амжилт гаргасан 190 хүүхдийг аймгийн Засаг даргын “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд шагнаж, нийт 38 сая төгрөгийн урамшууллыг олголоо. 👉Хөвсгөл аймгийн сурагчид уг хичээлийн жилд нийт 192 медаль (72 алт, 57 мөнгө, 62 хүрэл) хүртсэн нь хүүхэд, багш, эцэг эх, хамт олны хүч, сэтгэл, хичээл зүтгэлийн үр дүнг харуулж байна. 🔰Аймгийн хэмжээнд нийт 49,521 хүүхэд оршин суудаг бөгөөд тэдний эрх ашгийг хамгаалах, суралцахуйн хөгжлийг дэмжих, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлд Хөвсгөл аймгийн бодлого, үйл ажиллагаа тогтвортой хэрэгжиж байна. “Хүүхэд нас – Амжилт, бахархал” арга хэмжээ нь хүүхдүүдийн бахархал, амжилтыг алдаршуулах, илүү ихийг бүтээх сэдэл өгөх зорилготой билээ.







