
НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар capын 15-ныг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Гэр бүлдээ гэрэл нэмье” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус өдрийг тохиолдуулан ЭМТ-ийн ажилчдын гэр бүлийн гишүүдийн дунд “ААВ ЭЭЖ БИ” гэр бүлийн тэмцээнийг амжилттай зохион байгуулан ажиллалаа. Уг тэмцээнд ЭМТ-ийн ажилчдын гэр бүлээс бүрдсэн 7 баг оролцож өөрсдийн авьяас чадвар, гэр бүлийн хамтын ажиллагаагаа бататгасан сайхан тэмцээн болж өнгөрлөө. Идэвхтэй оролцсон нийт ажилчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, зохион байгуулсан ЭМТ-ийн Эцэг, эхийн зөвлөлийн гишүүд болон дэмжиж ажилласан Соёлын төвийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье. #Гэр_бүлдээ_гэрэл_нэмье