
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Big Data экосистемийн хөгжүүлэлтийг төлөвлөх ажлын хүрээнд зохион байгуулсан Workshop №2 - “Хөдөлмөрийн зах зээл” сэдэвт уулзалт 2025 оны 5-р сарын 9-нд амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааны хүрээнд дараах зургаан үндсэн use case-д тулгуурлан KPI-г тодорхойлов:
1. Employment and Unemployment Trends / Ажлын байр болон ажилгүйдлийн хандлага;
2. Regional and Rural/Urban Disparities / Бүс нутгийн ба хөдөө, хотын ялгаа;
3. Skills Mismatches and Informal Employment Tracking / Ур чадварын тохироо ба албан бус хөдөлмөрийн хяналт;
4. Labour Mobility and Productivity Shifts / Хөдөлмөрийн хөдөлгөөн ба бүтээмжийн шилжилт;
5. Job Vacancies / Ажлын байрны эрэлт;
6. Wage and Compensation Trends / Цалин хөлс ба орлогын чиг хандлага.
Оролцогч байгууллагууд:
• Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
• Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт;
• Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар;
• Novelsoft ХХК-ийн төлөөллүүд.
Оролцогч байгууллагуудын албан хаагчид үзүүлэлтүүдийг хэрхэн ангилах болон цаашдын төлөвлөгөө, анхаарах зүйлсийн талаар ярилцлаа.