
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд сумын хэмжээнд нийт 8300 ширхэг мод тарьж, байгаль орчны нөхөн сэргээлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажил өрнүүллээ. Энэхүү ажлын хүрээнд олон нийтийг хамарсан бүтээн байгуулалтын ажилд 10 иргэнийг түр ажлын байраар ханган оролцуулсан бөгөөд сумын Засаг даргын Тамгын газрын хойд талын хашаанд худаг гаргаж, усалгааны нөхцөлийг сайжруулан сумын ногоон байгууламжийн хэмжээг 7.5 га талбайгаар нэмэгдүүлэв.
Үүнд: ЗДТГазар 1200 ш,
Зэвсэгт хүчний 116 дугаар тусгай салбар 3000 ш,
"Агуйт" ХХК 2000 ш,
Улаанхус сумын Ерөнхий боловсролын сургууль 200 ш,
Согоог Ерөнхий боловсролын сургууль 200 ш,
Хөх хөтөл Ерөнхий боловсролын сургууль 100 ш,
Соёлын төв 200 ш,
Эрүүл мэндийн төв 150ш,
Улаанхус Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг 300ш,
Согоог Хүүхдийн 2 дугаар цэцэрлэг 100ш,
Хөх хөтөл Хүүхдийн 3 дугаар цэцэрлэг 50ш,
Хөх хөтөл эрүүл мэндийн Их эмчийн салбар 50ш,
"Жанат" ХХК 250ш,
Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр Согоог багт 200ш,
Сумын иргэд 300ш модыг тус тус суулгав.
Нийтээр мод тарих ажилд идэвхтэй оролцсон ААН, албан байгууллагууд, иргэдэд баярлаж талархсанаа илэрхийлье.




























