Sun Logo
АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ДУТУУ БАРИГДСАН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА
АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ДУТУУ БАРИГДСАН  БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД  ҮЗЛЭГ ШАЛГАЛТ  ХИЙГДЭЖ БАЙНА

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/103 тоот захирамжийн дагуу аймгийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа удаашралтай, дутуу баригдсан барилга байгууламжид дүгнэлт гаргах, тодорхой арга хэмжээг авч ажиллах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

 

Ажлын хэсэг 9 барилга байгууламжийн нөхцөл байдлыг тодорхойлох, цаашид хэрхэн ямар арга хэмжээ авах, барилга угсралтын гүйцэтгэгч, зохиогч талуудтай уулзалт зохион байгуулах, мэргэжлийн байгууллага буюу Бүүвэй цагаан барс ХХК болон улсын байцаагчаар дүгнэлт гаргуулах, ажлын талбайд ажиллах зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Үүний хүрээнд:

 

  •  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилга, 

  •  Аюултай хог хаягдлын барилга, 

  •  Төмөр замын 24 айлын орон сууцны барилгууд 

  •  Экосүмбэр хотхоны 12 айлын орон сууц, 

  •  Ганзамчин хорооллын 5 айлын орон сууцнуудад биет үзлэг хийж, үзлэг хэмжилтийг нэгтгэн холбогдох дүгнэлтийг боловсруулах ажил хийгдэж байна. Дүгнэлтийн үндэслэж дээрх барилгуудыг цааш үргэлжлүүлэх, нураах, дахин төлөвлөх зэрэг арга хэмжээг авах юм.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж: 

Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрдалай 

 Цахим шуудангын хаяг: govisumber@gazar.gov.mn

Утас: 88087495

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
77
Сүүлийн 7 хоног:
190
Сүүлийн сар:
657
Нийт:
2364
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР