Sun Logo
📣📣МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
📣📣МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

    ✍️Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар 2025 оны удирдах ажилтны зөвлөгөөнийг 2025 оны 03 дугаар сарын 27-ноос 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа. 

     📍Зөвлөгөөнд Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Ерөнхий малын эмч Доктор А.Нарантуяа Мал эмнэлгийн салбарын 2025 оны зорилтыг дэвшүүлж, Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл бармтлалд нийцүүлэн мал эмнэлгийн салбарыг 2025-2028 хөгжүүлэх бүс бүрийг хөгжлийн стратегиа танилцууллаа. ✅Зөвлөгөөний үеэр мал эмнэлгийн салбарын 2024 онд хэрэгжүүлсэн мал эмнэлгийн арга хэмжээний үр дүн, анхаарах асуудлын талаар хэлэлцэж аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын 2024 онд дэвшүүлсэн зорилт, онцлох арга хэмжээ, үр дүн, орон нутгийн мал эмнэлгийн байгууллагыг бэхжүүлэх, чадавхжуулах талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ зэргийг харгалзан оны шилдэгүүдээ шалгарууллаа. 

✅Ерөнхий малын эмч А.Нарантуяа дээрх амжилтыг бататган бүс нутгийнхаа мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага болон олон улсад малын халдварт өвчнөөс эрүүл статустай болохыг баталгаажуулан хүлээн зөвшөөрүүлж, экспортыг нэмэгдүүлэн нийгэм, эдийн засагт хувь нэмэр оруулахад Мал эмнэлгийн алба, төв орон нутгийн Мал эмнэлгийн байгууллагуудыг удирдаж байгаа Мал эмнэлгийн газрын дарга нарын үүрэг оролцоо нэн чухлыг онцлон тэмдэглэлээ. 

✅Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгууллаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
16
Сүүлийн 7 хоног:
138
Сүүлийн сар:
595
Нийт:
2374
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР