
Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсээс 2025 оны төлөвлөгөөт хяналт шалгалт болон хүүхдийн баярыг угтаж хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийгдэж байна. Шалгалтад Улиастай, Ургамал, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Завханмандал, Идэр сумын хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 30 иргэн, аж ахуй нэгж хамрагдаад байна.
Илэрсэн нийтлэг зөрчлөөс дурдвал:
Дотоод хяналтын журмаа мөрдөж ажилладаггүй
Бүтээгдэхүүний хаяг шошгод Англи, Монгол, Орос хэлээр бичигдсэн санамж байрлуулаагүй, үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж, түгээлт, нийлүүлэлт хийдэг,
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалтын горим, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй гэх мэт зөрчил, дутагдал илэрч байна.
Иймд Иргэн Та хүүхэддээ бэлэг сонгохдоо:
Сахарын агууламж багатай бүтээгдэхүүн сонгох
Бялуу болон ууттай бэлгэнд багцалсан хүнсний бүтээгдэхүүн бүрийн хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал алдагдсан эсэхийг шалгаж авахыг зөвлөж байна.