Sun Logo
Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа
Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа

🔷"Гааль-Бизнесийн түншлэл"-ийг хөгжүүлж, төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, үйл ажиллагаагаа уялдуулж, мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлэх чиглэлийн хүрээнд өнөөдөр Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-г зохион байгууллаа. 

🔷Тус өдөрлөгт УХШИГГ-ын удирдлагууд, Гаалийн хяналтын бүс эзэмшигч, Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 30 гаруй ААН-ийн төлөөлөл болон 20 гаруй Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүд оролцож шуудангийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх арга замуудын талаар ярилцаж, санал солилцлоо. 

🔷Улсын хилээр нэвтрүүлсэн шуудан илгээмжийн жин 2024 онд 1047.3 тн байсан бол 2025 онд 1815.6 тн болж өмнөх оноос 73.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бол улсын хилээр илгээсэн шуудан илгээмжийн тоо 2025 онд 746 мянга 590 ширхэг болж өмнөх оноос 2.7 дахин өссөн тоо баримттай байгаа талаар УХШИГГ-аас мэдээллээ. 

🔷Өнөөдрийн арга хэмжээ нь тарифын бус хязгаарлалтад хамаарах бараа бүтээгдэхүүний хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гаалийн хяналтыг оновчтой зохион байгуулах, хориглосон, хязгаарласан барааг гаалийн хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, иргэд, бизнес эрхлэгчдийг мэдээ, мэдээллээр хангах зэрэг олон талын ач холбогдол бүхий арга хэмжээ болж буйг өдөрлөгт оролцогчид онцоллоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
36
Сүүлийн 7 хоног:
262
Сүүлийн сар:
941
Нийт:
1570
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР