Sun Logo
ХӨВСГӨЛ АЙМГИЙН АНГИ УДИРДСАН БАГШ НАРЫН АНХДУГААР ЧУУЛГАН 2025
ХӨВСГӨЛ АЙМГИЙН АНГИ УДИРДСАН БАГШ НАРЫН АНХДУГААР ЧУУЛГАН 2025

ХӨВСГӨЛ АЙМГИЙН АНГИ УДИРДСАН БАГШ НАРЫН АНХДУГААР ЧУУЛГАН 2025 ОНЫ 04-САРЫН 28, 29 ӨДРҮҮДЭД АЙМГИЙН ЗДТГ-ЫН “СОЁМБО” ТАНХИМД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 

✅ Тус чуулганд мэргэжлийн боловсролын сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн 202 Анги удирдсан багш, сургуулиудын нийгмийн ажилтан 16, боловсролын газрын арга зүйч 5 нийт 223 багш нар хамрагдлаа. 

✅ ЗОРИЛГО: Анги удирдах чиг үүрэг, эргэх холбоо хариуцлагыг сайжруулах, зөвлөмж сургалт арга зүйгээр дэмжих, боловсролын байгууллагын хөгжлийн чиг хандлагыг танилцуулах.

 ✅ ЧУУЛГАНЫ ГОЛ СЭДВҮҮД: 

 Боловсролын чиг хандлага, Монгол хүүхдийн дүр төрх 

 Анги удирдсан багштай холбоотой эрх үүрэг, хууль эрх зүйн зарим заалт анхаарах зүйлс /АСТ хэлбэрээр/ 

 Анги удирдах урлаг, судлах оношлох арга зүй сургалт зөвлөмж 

 Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэдтэй ажиллах арга зүй Панелист хэлэлцүүлэг 

 Анги удирдах урлаг арга зүйн хэлэлцүүлэг, сургалт 

 Анги удирдахуй ба хичээлээс гадуурх үйл ажиллагааг төлөвлөх жишиг санаанууд, сэтгэгдэл

  Эцэг эхтэй ажиллах арга барил, дотуур байрын болон тавиул хүүхдийн асуудал, шийдэл /эцэг эхийн сэтгэгдэл, мэдрэмжийн кейс/ 

✅ ХҮРЭХ ҮР ДҮН: 

 Тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.  Сургалт арга зүйгээр хангасан байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
195
Сүүлийн сар:
681
Нийт:
1543
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР