Sun Logo
Сургалт зохион байгуулагдлаа
Сургалт зохион байгуулагдлаа

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон, Наран сумдад “Шугаман дэд бүтцийн нөлөөг бууруулах замаар Хулангийн тархац нутгийг тэлэх нь” төсөл хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн /WCS/ Монгол дахь төлөөлөгчийн газраас төсөл хэрэгжих зорилтод сумдын Хөдөлгөөнт багийн гишүүд болон Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, БОГ-ын мэргэжилтэн БОХУБ нар чадавхжуулах СМАРТ программын танхим, дадлага хосолсон сургалтыг 2025.04.14-15 хооронд Баруун-Урт хотноо зохион байгууллаа. БОГ-аас Аймгийн хэмжээнд зэрлэг амьтдын тоо, толгой түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, цаашид анхаарах асуудлууд, төслийн зүгээс анхаарах болон хамтран ажиллах санал зөвлөмж мөн Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас ТХГН-ийн хэмжээнд хийгдэж буй үйл ажиллагаанд СМАРТ-ыг нэвтрүүлсэн туршлага, давуу болон сул тал, цаашид анхаарах асуудлууд зэрэг мэдээллийг оролцогчдод болон төслийн багийнханд танилцуулсан. Сургалтын үр дүнд хөдөлгөөнт багууд орон нутагтаа зэрлэг ан амьтдад хяналт шалгалтыг зохион байгуулахад үр дүнг тооцох аргачлалыг сурснаас гадна 2025 оны эргүүл, хяналт шалгалтын төлөвлөгөөгөө боловсруулж хөдөлгөөнт багуудад төсөл хэрэгжих хугацаанд ажлын хэрэгцээнд ашиглах Ulefone Armor T25 pro маркийн гар утас болон холбогдох ном гарын авлага зэргийг хүлээлгэн өглөө.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
33
Сүүлийн 7 хоног:
300
Сүүлийн сар:
840
Нийт:
1519
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР