Sun Logo
СОЁЛЫН САЛБАРЫН АЛБАН ХААГЧДАД САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛАВ
СОЁЛЫН САЛБАРЫН АЛБАН ХААГЧДАД САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛАВ
Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Дархан-Уул аймгийн соёлын салбарын албан хаагчдад салбарын шагнал гардуулах ёслол болов.
Монгол Улсын Засгийн газрын шагнал “#Соёлын_тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:
Орхон сумын Соёлын төвийн Музейн ажилтан Г.Оюундэлгэр,
Хүүхдийн номын ордны Сан хөмрөгч С.Оюунцэцэг,
Хүүхдийн номын ордны ажилтан Б.Анхбаяр,
Залуучууд театрын Тайзны ажилтан, машинист Д.Энхболд,
Дархан-Уул аймаг дахь Монголын урчуудын эвлэлийн гишүүн Г.Гантулга
Монгол Улсын Засгийн газрын шагнал “#Ардын_авьяастан” хүндэт тэмдгээр:
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн ажилтан, Бүжгийн багш Л.Энхмэнд,
Аймгийн Музейн Үзмэр харгалзагч Б.Баярмаа,
Дархан-Уул аймаг дахь Монголын урчуудын эвлэлийн гишүүн В.Энхболд нар шагнагдлаа.
Шагнал гардуулах үеэр аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа: - Үндэсний оюун санааны дархлаа болсон түүх, эх хэл, соёл урлаг, өв уламжлалаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билиг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсаар ирсэн соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагч, уран бүтээлч, өвлөн уламжлагч та бүхэндээ баяр хүргэж чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсье” гэлээ.
Та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
18
Сүүлийн 7 хоног:
133
Сүүлийн сар:
835
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР