Sun Logo
1 ДҮГЭЭР ХЭЛБЭРИЙН ЧИХРИЙН ШИЖИН ХЭВ ШИНЖТЭЙ ХҮНИЙ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
1 ДҮГЭЭР ХЭЛБЭРИЙН ЧИХРИЙН ШИЖИН ХЭВ ШИНЖТЭЙ ХҮНИЙ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 📍2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар дундын зохицуулалт, уялдаа холбоог сайжруулах, чихрийн шижин хэв шинж-1 оношлогдсон хүүхдэд тулгамдаж буй асуудлыг судлан, санал дэвшүүлэх зорилгоор “Монголын 1-р хэв шинжийн чихрийн шижингийн холбоо”-той хамтран 1 дүгээр хэлбэрийн чихрийн шижин хэв шинжтэй хүний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. 

📍Дэлхий даяар 15-аас доош насны ИХЧШ-тэй 542.000 мянга гаруй хүүхэд байдаг. 

📍ЭХЭМҮТ-д одоогийн байдлаар чихрийн шижин хэв шинж-1 оношлогдсон нийт 253 хүүхэд хянагдаж байна.

📍Хэлэлцүүлэгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ, Инсулинээс хамаарах чихрийн шижин, онцлог, хүндрэл, Диабет ба Технологи- Диабетийн тусламж үйлчилгээний стандарт 2025 удирдамжийг танилцуулах, чихрийн шижин хэв шинж-1 оношлогдсон хүмүүст тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэл хэлэлцлээ. 

 

 

📍Нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалтад Цусан дахь сахарын хэмжээг тогтмол хянах сенсор, цусан дахь сахарыг тогтмол байлгах инсулины памп зэрэг дэвшилтэт техник хэрэгслүүдийг оруулах саналыг холбогдох байгууллагад уламжлахаар боллоо. 

 

📍Тусгай хэрэгсэлийн жагсаалтад Чихрийн шижингийн технологийг оруулснаар чихрийн шижинтэй хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөхөөс эхлээд глюкозын хяналт, эмчилгээний тохируулга хийх, ЧШ-тэй хүмүүсийн амьдралын чанар, эрүүл мэндийг сайжруулах ач холбогдолтой юм.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР