
🤝Дэвжих ТББ, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран суралцагчдад хөдөлмөрийн зах зээл, ажил мэргэжлийн чиг хандлага, дотоод гадаадын тэтгэлэгт хөтөлбөр, төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын танилцуулга хийх, сурталчлах, мэдээ, мэдээлэл түгээх зорилгоор “EDU Expo-2025” үзэсгэлэнг 15 дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
🤩Үзэсгэлэн 2025 оны 05 дугаар сарын 09-11-ний өдрүүдийн 10:30-18:30 цагт "Хүннү шоппинг молл" үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах бөгөөд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум, Хувийн Их Дээд Сургуулиудын Холбоо, дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд оролцоно.
💎Гурван өдөр зохион байгуулагдах “EDU Expo-2025” үзэсгэлэнд оролцохыг хүссэн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн алслагдсан сургуулийн суралцагчдад автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ.