Sun Logo
ЦЭРЭГ СПОРТЫН "ДӨЛ-2025" ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦЭРЭГ СПОРТЫН "ДӨЛ-2025" ТЭМЦЭЭН БОЛЛОО

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулах ирээдүйн эх орончдыг төлөвшүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүй, ёс суртахууны хүмүүжлийг хөгжүүлэх зорилготой цэрэг спортын "Дөл-2025" цогцолбор тэмцээн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгарууллаа. 

 

Аймгийн Засаг даргын нэрэмжит уг тэмцээн нь ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болон өргөн цар хүрээтэйгээр явагддаг бөгөөд эх орноо хайрлан хамгаалах үзэл санааг төлөвшүүлэх, залуу үеийг багаар ажиллах, хариуцлага хүлээх чадварт сургах, тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих чухал ач холбогдолтой юм. 

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын зөвлөх Д.Ууганцэцэг, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэг, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Н.Мэндбаяр, Боловсролын газрын дарга Ж.Алтанцэцэг, Зэвсэгт хүчний 339-р ангийн штабын дарга Б.Энхбаяр, Номундалай сургуулийн захирал Ц.Буянтогтох нар оролцож, баг, тамирчдадаа амжилт хүслээ. 

 

Тэмцээний үеэр багууд биеийн хүч, ур чадвараа сорьж, цэргийн бэлтгэлийн төрөл бүрийн даалгаврыг хамтран гүйцэтгэн, багаар ажиллах, тэсвэр тэвчээр гаргах чадамжаа харууллаа. 

 

Энэхүү тэмцээний дүнгээр: 

🥇Тэргүүн байрт Жаргалант сумын баг тамирчид 

🥈Дэд байрт Соого-Сейкео сургуулийн баг тамирчид 

🥉Гутгаар байрт Ерөнхий боловсролын "Эрдэнэмандал" сургуулийн баг тамирчид тус тус шалгарч, шагналаа гардан авлаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
183
Сүүлийн сар:
606
Нийт:
2488
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР