Sun Logo
"Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жил"-ийн ойд зориулсан системийн аварга шалгаруулсан 9 төрөлт тэмцээн болж байна.
"Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жил"-ийн ойд зориулсан системийн аварга шалгаруулсан 9 төрөлт тэмцээн болж байна.

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Системийн аварга шалгаруулах 9 төрөлт тэмцээн"-ий нээлтийн ажиллагаа боллоо. 

Батлан хамгаалах яам, Зам тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК, Агаарын тээвэрлэгч байгууллагууд болон иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын дунд зохион байгуулагдаж буй системийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаанд нийт 17 байгууллагын 1010 гаруй тамирчин оролцлоо.  Нээлтийн үеэр Монголын волейболын холбооны шүүгч Тогоочийн Мягмарсүрэн шүүгчийн тангараг өргөн, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн тамирчин, сагсан бөмбөгийн олон улсын спортын мастер О.Болортуяа, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн тамирчин Б.Ганболд нар тамирчдыг төлөөлөн тамирчны тангараг өргөв. 

Мөн “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн журам зохиолт, шалгалтын нислэгийн албаны инженер волейболын олон улсын хэмжээний мастер Ренчингийн Хангай өөрийн нэрийн өмсгөлийг Нисэхийн спорт сургалтын цогцолборт дурсгал болгон гардууллаа. Р.Хангай нь 2002-2022 онуудад Монгол Улсын шигшээ багийн холбон тоглогчоор тоглож, Иргэний ерөнхий газрын нэрийн өмнөөс волейболын дээд лигийн олон удаагийн тэмцээнд түрүүлж аваргын шагналыг авч байсан байна. 

Тэмцээний нээлтийн үеэр болсон бас нэгэн онцлог үйл явдал нь “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн харьяа орон нутгийн нисэх буудлуудын тамирчдад спортын цол, зэргийг гардуулан өглөө. Үүнд: 1. Ховд аймаг дахь “Ховд” нисэх буудлын аюулгүй байдлын үзлэгийн шалгагч Нямдаваагийн Баярхүү волейболын спортын дэд мастер цол, 2. Увс аймаг дахь “Дэглий цагаан” нисэх буудлын нислэгийн мэдээллийн ажилтан Батмөнхийн Цогзолмаа сагсан бөмбөгийн спортын дэд мастер цол, 3. Говь-Алтай аймаг дахь “Алтай” нисэх буудлын шувууны хяналтын ажилтан Галбадрахын Уртнасан, технологийн жолооч Ойнбаярын Баасандаш нарт волейболын нэгдүгээр зэргийн цол авлаа. 

Бүх тамирчдад спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
16
Сүүлийн 7 хоног:
118
Сүүлийн сар:
574
Нийт:
2368
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР