
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2025.06.04-ний өдрийн А/141 дүгээр захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт 3 нэгж талбарт газар эзэмшүүлэх дуудлага худалдаа 2025.07.07-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгуулагдана. Газрын байршил болон бусад мэдээллийг газрын биржийн цахим систем www.mle.mn -ээс харна уу.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2025.07.02-2025.07.04-ний өдрийн 09:00 - 17:00 цаг хүртэл сумын Засаг даргын тамгын газарт хүлээн авч, баталгаажуулна.
Дуудлага худалдаа 2025.06.30-ны өдрийн 10:00-15:00 цагийн хооронд явагдана.
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага дараах бичиг баримтыг бүрдүүлэн авчирч өгнө. Үүнд:
- Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ААНБ бол/;
- Дэнчингийн 10 хувь төлсөн баримт; /Дархан төрийн сан 100190200914 тоот/ дансанд тушаана.
- Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
- Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
- Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг Татварын цахим системийн www.itax.mta.mn цахим хуудсанд хандан Төлбөрийн даалгавар үүсгэн тушаасан баримтуудыг тус тус авчирч өгнө.
ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ
№ | Төлөвлөлтийн нэгж талбар | Газрын зориулалт | Баг | Газрын байршил | Талбайн хэмжээ /м2/ | Дуудлага худалдааны дуудах анхны үнэ /төгрөг/ | Газрын байршлын зураг |
1 | 4272650 | Ус түгээх, шахах, өргөх байгууламж | 1 | Төмөрлөгийн үйлдвэрийн зүүн хойд талд | 48 | 48000 | Энд дарж харна уу |
2 | 4269443 | Мод үржүүлгийн газар | 2 | Могойн гол орчимд | 7,230 | 4,338,000 | Энд дарж харна уу |
3 | 4315386 | Мод үржүүлгийн газар | 1 | Госпитал орчимд | 11,339 | 6,803,400 | Энд дарж харна уу |
Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Дэлгэрэнгүй мэдээллийг 99078961, 90222229, 99378845 дугаараас авна уу.