
Дархан-Уул аймгийн 9 дүгээр сургуулийн “Номын ертөнц” клубын санаачилгаар ном уншихын ач холбогдлыг сурталчлан таниулах, сурагчдад унших сэдэл өгөх, мөн сурагчдаар дамжуулан мэдлэг түгээн дэлгэрүүлэх зорилгоор илтгэлийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Төв номын сангаас зохион байгуулсан “Ном” уран илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон 4б ангийн сурагч Танхилуун “Ном унших ач тус”, 5ё ангийн сурагч Энхсувд “Ном бол тархины фитнесс” сэдвээр бэлтгэсэн илтгэлүүдээ сургуулийнхаа 3, 4, 5 дугаар ангийн сурагчид болон Сэлэнгэ аймгийн 4 дүгээр сургуулиас туршлага солилцохоор зочлон ирсэн 43 ахлах ангийн сурагчдад толилууллаа.
Энэхүү арга хэмжээ нь сурагчдын унших идэвхийг дэмжих, илэрхийлэх чадварыг хөгжүүлэх, туршлагаа хуваалцах замаар оюуны харилцан хөгжилд чиглэсэн үр дүнтэй, бүтээлч уулзалт байв.
“Номын ертөнц” клубын үйл ажиллагаа ийнхүү зөвхөн дотоод орчиндоо бус, харилцан солилцоо, хамтын хөгжлийг дэмжсэн өргөн хүрээг хамарч байгааг илтгэж байна.
