"МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД"-2025 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

"МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД"-2025 АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ. ✅Түүх, соёлын өв, урлагийн бүтээлээр хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор "Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл" агуулгын хүрээнд зохион байгуулагдсан "Музейн нээлттэй өдрүүд"-ээр Завхан аймгийн музей байнгын үзүүллэгийн танхимаараа үнэгүй үйлчилж, боловсрол хөтөлбөр, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулж 1354 иргэнд соёлын үйлчилгээ үзүүллээ. 📚МУЗЕЙ БОЛ ЦАГ ХУГАЦААНЫ ГҮҮР ЮМ. ӨВ СОЁЛОО ДЭЭДЛЭГЧ ЭРХЭМ ҮЗЭГЧ ТА БҮХЭНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
Холбоотой мэдээ