
Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/149 дугаарт захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг цахимаар 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр газрын цахим биржийн www.mle.mn хаягаар 4 байршилд газрын дуудлага худалдааг амжилттай зохион байгууллаа. Үүнд:
Сүмбэр сумын Ганзам багт Үйлдвэрлэл 1-114 тоотын урд талд байршилтай газарт агуулах, агуулахын байгууламжын зориулалтаар эзэмшүүлэх 50000 м2 талбайтай газарт 4 иргэн оролцож хамгийн өндөр үнийн саналыг Загдаа овогтой Нэргүй 570,000,000 /Таван зуун далан сая/ төгрөгөөр ялагч болсон.
Сүмбэр сумын Ганзам багт Аяган 4 гудамжны баруун талд байршилтай газарт шатахуун түгээх газар, агуулахын зориулалтаар эзэмшүүлэх 2500 м2 талбайтай газарт 5 иргэн оролцож хамгийн өндөр үнийн саналыг Загдаа овогтой Нэргүй 70,000,000 /Далан сая/ төгрөгөөр ялагч болсон.
Сүмбэр сумын Ганзам багт Мэжик бридж ХХК-ийн зүүн талд байршилтай газарт төмөр замын хамгаалалтын зурвас газрын зориулалтаар эзэмшүүлэх 1672 м2 талбайтай газарт 7 иргэн, 1 аж ахуйн нэгж байгууллага оролцож хамгийн өндөр үнийн саналыг Мэжик бридж ХХК 1,003,312,800 / Нэг тэрбум гурван сая гурван зуун арван гурван мянга найман зуу/ төгрөгөөр ялагч болсон.
Сүмбэр сумын Найрамдал багт Гомбосүрэн ноёны өргөн чөлөө 3-300г тоотын зүүн талд байршилтай газарт худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар эзэмшүүлэх 81 м2 талбайтай газарт 4 иргэн оролцож хамгийн өндөр үнийн саналыг Чүлтэмбаяр овогтой Баярцэцэг 6,341,600 /Зургаан сая гурван зуун дөчин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгөөр ялагч болсон.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Сүмбэр сумын газрын даамал Б.Шиймаа Утас: 91108310
Цахим шуудангын хаяг: govisumber@gazar.gov.mn