ТИКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА АРИУН РАМАЗАН САРД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
2025-03-12

Турк улсын хамтын ажиллагааны ТИКА Олон улсын байгууллага Баян-Өлгий аймагт ажиллаж, ариун Рамазан сарыг тохиолдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.
Тус байгууллагаас Төрийн бус байгууллагуудын дотуур байр, Асрамжийн газар, мөн амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд нийт 300 гаруй хүнсний багц хандивласан байна.

Энэхүү тусламж нь Рамазан сарын утга учрыг эрхэмлэн, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд ТИКА байгууллага цаашид ч тусламжийн ажлуудыг үргэлжлүүлэхээ илэрхийллээ.

Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг дарга Е.Зангар оролцож, ТИКА олон улсын байгууллагад эрхэлж буй хүмүүнлэгийн үйлс, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлж буй тусламжийн төлөө талархал илэрхийллээ.

Холбоотой мэдээ