Sun Logo
2025 оны 2-р улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
2025 оны 2-р улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

2025 оны 2 дугаар улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр /2025.05.22 / эхэллээ. 

 

 

Төрийн албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий энэ удаагийн шалгалтад Ховд аймгаас 152 иргэн оролцохоор бүртгүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс шалгалтыг энэ сарын 22,23-ны өдрүүдэд 7 ээлжээр тогтоосон цагуудад авах юм. 

 

 

Нийт шалгуулагчдын 3 иргэн нь хөгжлийн бэрхшээлтэй. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тусгай шалгалтын программаар 23-ны өдрийн хоёрдугаар ээлжид авахаар төлөвлөсөн гэдгийг Төрийн албаны ерөнхий шалгалтын салбар комиссоос мэдээллээ. 

 

 

Нэгдүгээр ээлж буюу энэ өглөөний 7:30 цагийн шалгалтад 15 шалгуулагч хамрагдаж шалгалтаа өгч байна. Шалгалтыг Ховд аймгийн Шүүхийн тамгын газрын дарга, Салбар зөвлөлийн гишүүн Д.Даваасүрэнгээр ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зохион байгуулан ажиллаж байна.

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
38
Сүүлийн 7 хоног:
128
Сүүлийн сар:
634
Нийт:
2198
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР