



“Хамгийн чухал нь эрүүл мэнд” зорилтот хөтөлбөр нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар хэрэгжиж буй бөгөөд яамны харьяа агентлаг, байгууллагын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан /алба/ хаагчид болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийг өргөн хүрээтэй эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар ажилтан, албан /алба/ хаагчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилготой юм. 💬 Албан /алба/ хаагч бидний эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү анхаарч ажиллаж буй салбарын удирдлагууд болон эмч, эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье.