Sun Logo
“ӨСВӨР МАЛЫН МАХНЫ ҮНЭ ЦЭНИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ОЛОН ТАЛЫН ОРОЛЦОГЧДЫН ТҮНШЛЭЛИЙН УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ӨСВӨР МАЛЫН МАХНЫ ҮНЭ ЦЭНИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ОЛОН ТАЛЫН ОРОЛЦОГЧДЫН ТҮНШЛЭЛИЙН УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

 

 

 

✅Уулзалтын хүрээнд өсвөр малын махны боловсруулалт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах суурийг тавих, малын бүртгэл, мөшгөх тогтолцоо, мал эмнэлгийн хорио цээр, стандартын шаардлагыг хангах асуудлуудыг хэлэлцлээ. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд өсвөр малын махны үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр санамж бичиг, хамтран ажиллах гэрээ байгуулах, сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боллоо.

✅Тус уулзалтад сумдын Засаг даргын орлогчид, малчдын төлөөлөл, мэргэжлийн байгууллагуудын ажилтнууд, төр, хувийн хэвшлийн байгууллагууд, судлаачид, хөрөнгө оруулагчид зэрэг олон талын оролцогчид өргөн бүрэлдэхүүнээр оролцож, өсвөр малын махны зах зээл, боловсруулалт, чанар стандарт, нийлүүлэлтийн сүлжээ зэрэг сэдвийн хүрээнд санал бодлоо солилцсон үр дүнтэй уулзалт боллоо. 

✅Энэхүү уулзалт нь малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж өнгөрлөө.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
35
Сүүлийн 7 хоног:
302
Сүүлийн сар:
842
Нийт:
1520
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР