Sun Logo
“Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа" сэдэвт сургалтыг зохион байгууллаа
“Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа" сэдэвт сургалтыг зохион байгууллаа

        Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 15 дугаар тушаалаар баталсан “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа" сэдэвт ээлжит сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

   Сургалтаар Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа, хууль зүйн ухааны доктор Н.Мөнхзул “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа" сэдвийн хүрээнд төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үндсэн үүрэг, хариуцлага, ёс зүйн хэм хэмжээний талаар 40 гаруй албан хаагчдад лекц уншиж, мэдээлэл өгөв.

   “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд тус яамнаас төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар хүлээсэн үүрэг, тэр дундаа албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ Төрийн албан тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж болон бусад холбогдох дүрэм, журмын хүрээнд хэрхэн хэрэгжүүлэн мөрдөж ажиллах талаар тодорхой сургалтуудыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1603
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР