Sun Logo
“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ БА БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ” СЭДЭВТ ХОЙД БҮСИЙН СЕМИНАР ХӨВСГӨЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
2025-06-05
“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ БА БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ” СЭДЭВТ ХОЙД БҮСИЙН СЕМИНАР ХӨВСГӨЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

 🗓2025 оны 6 дугаар сарын 5-ний өдөр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Байгаль орчны баг (Update NBSAP and 7th National Report, BIOFIN төслийн нэгжүүд) Хөвсгөл аймагт “Бүсчилсэн хөгжил ба биологийн олон янз байдал” сэдэвт хойд бүсийн семинарыг зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд Хөвсгөл, Орхон, Булган аймгийн нийт 30 гаруй оролцогчид оролцож байгаа бөгөөд аймгуудаас аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтэс, Байгаль орчны газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын төлөөлөл хамрагдаж байгаа юм.

Семинарын зорилго нь: ✅Монгол Улсын Биологийн олон янз байдлын VII тайланг олон улсын шаардлагад нийцүүлэн боловсруулах; 

✅Төвийн бүсийн холбогдох талуудын оролцоог хангах;

✅Байгаль орчин, хүн, нийгэм, эдийн засгийн харилцан уялдааг шинжлэх ухаанд суурилан үнэлэх; 

✅Үр дүнд суурилсан байгаль орчны төсвийн төлөвлөлт, тайлагналын чадавхыг орон нутагт сайжруулахад оршино. 

Семинарын нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Гандэлгэр оролцож, оролцогчдод амжилт хүсэж, аймгийнхаа хөгжлийн бодлого, байгаль орчны нөхцөл байдлын талаар товч мэдээлэл танилцуулсан юм. Энэхүү арга хэмжээ нь бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэр оруулах зорилготой юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1603
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР