
✅Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилсан “Хамгийн чухал нь” эрүүл мэндийн зорилтот арга хэмжээний долдугаар ээлжийн бүрэлдэхүүн 2025 оны 05 дугаар сарын 09-17-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж байгаа бөгөөд тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.
✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамтарсан тус ээлжийн бүрэлдэхүүн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын Өмнөговь аймаг дахь салбар нэгжүүдийн ажилтан, алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, халдварт бус өвчний эрсдэлийг тодорхойлох, өвчний шалтгаант нас баралтыг бууруулах, эмчлэн эрүүлжүүлэх, хавдрыг эрт оношлох зэрэг тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.



