Sun Logo
Албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлагдлаа
Албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлагдлаа

2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Улсын бүртгэлийн эх нотлох баримтын архивын хадгалалт, нөхцөлийг сайжруулах болон албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь архивын баримтын хадгалалтын чанар, аюулгүй байдал, багтаамжийг сайжруулахын зэрэгцээ улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдын ажиллах нөхцөлийг дэмжих, нийгмийн баталгааг хангахад оршиж байна. 

Хөтөлбөрийн гол зорилтууд: 

Архивын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулах: Архивын хадгаламжийн сангийн багтаамжийг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцсэн барилга байгууламж барих; 

Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах: Тухайлбал, зорилтот бүлгийн албан хаагчдыг ажиллах хугацаанд нь албаны орон сууцаар хангах замаар амьдрах нөхцөлийг сайжруулах, мөн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах

Эдгээр ажлын хүрээнд Улсын бүртгэлийн байгууллагын салбар нэгжүүдэд ажиллаж буй нийт 1211 албан хаагчийн дунд амьдрах нөхцөлийн талаар судалгаа явуулжээ. Судалгааны дүнгээс харахад: 47% нь орон сууцанд, 25.4% нь гэр хорооллын хашаа байшинд, 9% нь өөрийн гэрт, 9% нь нийтийн байранд тус тус амьдардаг байна. Эдгээр үзүүлэлтүүд нь албан хаагчдын орон сууцны хэрэгцээ, амьдралын нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийх, цаашдын бодлого боловсруулах чухал үндэслэл болж байна.

 Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр архивын үйл ажиллагааны үр нөлөө нэмэгдэж, улсын бүртгэлийн албан хаагчдын ажиллах урам зориг, нийгмийн баталгаа дээшлэх юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1603
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР