
✅Тус төв нь аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын сургалт болон дадлагын ажлыг явуулах боломжтой анги, танхим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсанаараа онцлогтой. Түүнчлэн жилд шинээр 850-2600 хүн, давтан сургалтад 1800-5700 хүнийг хамруулах хүчин чадалтай.
✅Нийт 2739,8 м2 талбайтай ба 250 хүний багтаамжтай сургалтын танхим, 10-30 хүний багтаамжтай 6 танхим болон хоол үйлдвэрлэл, тогоочийн сургалт явуулах иж бүрэн тоног төхөөрөмжтэй танхимуудаас бүрдэж байна.
📌НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ЗОРИУЛЖ ДАРААХ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТУУДЫГ АЖМХОЛБООНЫ САЛБАР ХОЛБООД ОРНО.
- Жуулчин тээврийн сургалт
- Аяллын хөтчийн сургалт
- Зочлох үйлчилгээний сургалт
- Ресторан зоогийн газар, зөөгчийн сургалт
- Аялал жуулчлалын менежментийн сургалт
- Аяллын тогоочийн ур чадварын сургалт
- Цахим технологийн сургалт
- Соёл, урлагийн арга хэмжээ, 21 аймгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, жуулчны баазын үйлчилгээний үзэсгэлэн гарч байна.
📌НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДАРААХ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
1. ССАЖЗ-ын Сайд Ч.Номин,
2. БНСУ-ын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яамны Олон улсын хамтын ажиллагааны хэлтэс дарга ИХэ Рим (Lee Herim),
3. БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорац(KTO),
4. MICE-ийн Газрын дарга Жон Чан Үг (JEONG CHANG UK), БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорац,
5. Жуулчны бааз, байрших хэрэгслийн холбооны төлөөлөл
6. Монголын Жуулчин тээврийн холбооны төлөөлөл
7. Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны төлөөлөл
8. Аялал Жуулчлалын Боловсрол Хөгжлийн Нийгэмлэгийн төлөөлөл
9. Европ зах зээлийн тур операторуудын холбооны төлөөлөл
10. Хятад зах зээлийн тур операторуудын салбар холбооны төлөөлөл
11. Япон зах зээлийн тур операторуудын салбар холбооны төлөөлөл
12. Солонгос зах зээлийн тур операторуудын холбоо МОКТА төлөөлөл
13. Архангай аймгийн аялал жуулчлалын " Эртний нүүдэлчдийн холбоо" ны төлөөлөл
14. Төв аймгийн аялал жуулчлалын холбооны төлөөлөл
15. Адал явдалт аялал жуулчлалын салбар холбооны төлөөлөл
16. Дорноговь аймгийн аялал жуулчлалын салбар холбооны төлөөлөл
17. 21 аймгийн аялал жуулчлалын салбарын албан хаагчид оролцож байна.
