
2024 оны дүнгээр Төв аймгийн нийт хүн амын 35.0 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна. 2024 онд 1557 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт хүүхдийн 51.6 хувь нь эрэгтэй, 48.3 хувь нь эмэгтэй хүүхэд байна.
Хөгжлийн бэрхшээлтэй 560 хүүхэд байгааг насны бүлгээр үзвэл 10-14 насны хүүхэд 36.8 хувийг, 5-9 насны хүүхэд 26.4 хувийг, 15-17 насны хүүхэд 21.8 хувийг бүрдүүлж байна.
Хагас өнчин 1725, бүтэн өнчин 93 хүүхэд бүртгэгджээ.
Цэцэрлэг, сургуульд 2024/2025 оны хичээлийн жилд нийт 26690 хүүхэд хамрагдаж байгаагаас хөгжлийн бэрхшээлтэй 36 хүүхэд СӨБ-д хамрагдаж, 78 хүүхэд ЕБС-д суралцаж байна. Манай аймаг 2 ихэр 269 /538/, 3 ихэр 3 /9/ хүүхэд бүртгэлтэй байна.

