
✅ Тухайн ажлын байрны онцлог: Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол болон бусад дүрэм, журам, баримт бичгийн стандарт, зааврын дагуу хөтлөх ажлыг албан тушаалын тодорхойлолтын хүрээнд хийж хэрэгжүүлнэ.
✅Тухайн ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:
1. Дээд мэргэжилтэй.
2. Архив, албан хэргийн сургалтад сууж мэргэшсэн.
3. Албан хэрэг хөтлөлтийг Монгол бичгээр хөтлөх чадвартай байх.
4. Албан хэргийн цахим программ, оффис программуудыг бүрэн ашигладаг байх.
5. Багаар ажиллах чадвартай, харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох
✅БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Ажил орох тухай гар өргөдөл
Төрийн албан хаагчийн анкет Иргэний үнэмлэхний хуулбар
Боловсролын түвшинг илэрхийлэх баримт бичиг /Диплом, мэргэжлийн үнэмлэх гэх мэт/ 3х4 хэмжээтэй цээж зураг 1%
✅Тухайн ажлын байрны байршил: Хөвсгөл аймаг Мөрөн сум 7-р хороо Мал эмнэлгийн газар
✅ Та бүхэн доорх утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах болон Захиргаа, санхүүгийн хэлтэс Хүний нөөцийн ажилтантай ирж уулзан, анкет бөглөж ярилцаарай. Утас-88281414