
Онцгой байдлын ерөнхий газраас Эрчим хүчний улсын алба буюу Эрчим хүчний яаманд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд Эрчим хүчний яам, түүний салбаруудын гамшгаас хамгаалах штабын болон мэргэжлийн ангийн 160 гаруй удирдлага, ажилтнуудад зориулсан танхимын сургалтыг зохион байгуулж, гамшгаас хамгаалах мэдлэг олголоо.
Сургалтаар Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй, команд штабын сургуулийн бодлого, үйл ажиллагаа, зохион байгуулалт, байр зүйн зураг хөтлөх, ач холбогдол, гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт, анхаарах асуудал, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, улсын албаны бүтэц зохион байгуулалт сэдвийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн юм.