Sun Logo
“THANK YOU HUNGARY” АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ
“THANK YOU HUNGARY” АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Унгар Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Thank you Hungary” арга хэмжээ зохион байгуулагдлаа. 

 

 

Тус арга хэмжээг Унгар дахь Монгол оюутны холбооноос тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд олон улсын 100 гаруй оюутнууд оролцлоо. “Thank you Hungary” арга хэмжээний хүрээнд Унгар Улсын Засгийн газраас олгож буй тэтгэлэгт хөтөлбөрт талархал илэрхийлэхийн зэрэгцээ оюутан залуус хамтын хөгжлийн талаар санал бодлоо дэлгэрэнгүй солилцдог. 

 

 

Боловсролын салбарын хамтын ажиллагаа нь Монгол, Унгарын харилцааны чухал тулгуур бөгөөд сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байна. Тухайлбал, Унгар Улсын Засгийн газраас жил бүр 200 оюутны тэтгэлэг олгодог бөгөөд өнгөрсөн хугацаанд тус тэтгэлгээр 1500 орчим оюутан Унгар Улсад суралцаад байна. 

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 91 оюутан тус улсад боловсрол эзэмшиж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
39
Сүүлийн 7 хоног:
179
Сүүлийн сар:
649
Нийт:
2467
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР