Sun Logo
“Ерөнхий цэргийн мэргэжлийн өдөр” тохиож байна
“Ерөнхий цэргийн мэргэжлийн өдөр” тохиож байна

 

Өнөөдөр /2025.5.14/ “Ерөнхий цэргийн мэргэжлийн өдөр” тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан ард иргэдэд ерөнхий цэргийн мэргэжлийг сурталчлан таниулах зорилгоор Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, хөгжмийн салаа Ард аюушийн талбайд хөгжимтэй баярын жагсаал зохион байгууллаа.

 

 

Арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Энхболд, тус ангийн захирагчийн сургалт бэлтгэл хариуцсан орлогч Д.Уламбаяр нар оролцов.

 


Мөн тус ангид ерөнхий цэргийн мэргэжлээр ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан ахмадуудаа алдаршуулан хүндэтгэл үзүүлж, гарын билэг гардууллаа. 

 

 

Монгол улсын зэвсэгт хүчинд ажиллаж буй болон чөлөөндөө гарсан үе үеийн офицер, ахлагч нартаа баярын мэнд хүргэе.

 

 

 

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
195
Сүүлийн сар:
681
Нийт:
1543
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР