
Улсын Онцгой комиссын 01, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 02 албан даалгавар, Аймгийн Засаг даргын баталсан “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх Нэгдсэн эргүүл шалгалт, суртачилгаа зохион байгуулах тухай” 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/106 дугаар захирамжийн хүрээнд 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Онцгой байдлын газрын 4 алба хаагч батлагдсан хуваарь, маршрутын дагуу хээрийн түймэр гарах магадлалтай Баян тал сумын 2, Сүмбэр сумын 5, 6 дугаар багийн нутгаар 7 өрх, 14 малчин иргэдэд хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хаврын эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, “Бид иргэдээ сонсож, шийднэ” мэдээлэл, зөвлөгөө өгч, санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.

Хяналт шалгалтын үед Өнжмөл шар өвс болон ургамлын гарцын өндрийг шалгаж үзэхэд хазаар өвс их, нарийн өвс /хялгана/- уулийн энгэр бэлд 30-65 см, тал хээр өвсний өндөр 7-15 см байгаа нь хээрийн түймэр гарсан тохиолдолд гал түймрийн тархац, хамрагдах газар нутаг, айл өрх өртөх эрсдэл өндөр байна. Иймд иргэд та бүхэн хээрийн түймрээс урьдчилан сэргийлнэ үү

