
🇲🇳Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит Цэрэг спортын “Дөл” цогцолбор улсын аварга шалгаруулах тэмцээнд Хөвсгөл аймгийн баг тамирчид оролцохоор Улаанбаатар хотыг зорилоо.

🚌 🔰Тэмцээнд оролцох баг тамирчдаа аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар болон Засаг даргын Тамгын газрын дарга Г.Гандэлгэр нар хүлээн авч уулзан, амжилт хүсэж, бэлтгэлийн хувцсыг гардуулан өглөө. 🔰Энэхүү тэмцээнд оролцох эрхийг бүсийн шалгаруулалтад амжилттай оролцсон сургуулиудын төлөөлөл болсон шилдэг сурагчид хүртсэн юм.


🇲🇳 Тэд эх оронч үзэл, хурд хүч, авхаалж самбаа, эв нэгдлээ илтгэн харуулахын төлөө тэмцээнд оролцох бэлтгэлээ бүрэн хангаад байна. Хөвсгөл нутгийнхаа нэрийг өндөрт өргөж, амжилттай оролцохыг нийт баг тамирчдадаа хүсэн ерөөе!👏👏👏
