
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг 8 дугаар сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Чили Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пабло Аррариан-ыг хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын Х уулзалтад оролцож байгаад талархал илэрхийлээд Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулж Бүгд Найрамдах Чили Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.
Уулзалтын үеэр талууд Монгол, Чилийн найрсаг харилцааг харилцан ашигтай салбаруудад хөгжүүлэх, энэ хүрээнд худалдаа, хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол зэрэг салбарт хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.