
Суралцагчид маань дайвар түүхий эдээр бүтээгдэхүүн хийх буюу шар сүүний чихэр, шар сүүний цэлцэгнүүр, сүүн цэлцэгнүүр, сүүн ааруул, төрөл бүрээр нь хийх, хэвлэх арга, технологид хамтдаа суралцлаа.
✍️Энэхүү бүтэн өдрийн сургалтыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн багш С.Золзаяа, туслах багш Н.Отгонсүрэн нартаа талархал илэрхийлье.
👏📚🇲🇳 Эв санааны нэгдэлтэйгээр малчны хотноосоо эртлэн босож, аян замыг туулан хүрэлцэн ирж оюундаа хөрөнгө оруулалт хийсэн малчин эмэгтэйчүүддээ халуун дулаан талархал илэрхийлье. Та бүхнийхээ цаашдын ажил үйлсэд, өрнүүн сайхан амжилт хүсье.🙏🇲🇳 Дундговь аймаг Сайхан-Овоо сумын Засаг даргын Тамгын газар Сайхан-Овоо сумын Эмэгтэйчүүдийн салбар зөвлөл