Sun Logo
ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДЫН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ-ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДЫН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ-ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

 

ЗҮҮН бүсийн аймгуудын Орон нутгийн өмчийн газрын албан хаагчдын сургалт-зөвлөгөөнийг #ӨМНӨГОВЬ аймгийн #ДАЛАНЗАДГАД ХОТНОО 2025 оны 06 дугаар сарын 17-23-ны өдөр зохион байгуулж, Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газар #Говьсүмбэр, #Дорнод, #Дорноговь, #Дундговь, #Өмнөговь, #Сүхбаатар, #Хэнтий аймгийн удирдлагууд болон 50 гаруй албан хаагчид оролцлоо. 👉Сургалт-зөвлөгөөнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл оролцож, бүсийн аймгуудын Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, арга зүйгээр хангах чиг үүргийнхээ хүрээнд хөтөлбөрийн дагуу дараах сэдвээр мэдээлэл өгч, арга зүйн сургалт хийлээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ✅Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д. Нарангэрэл Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, 2026 оны өмчийн тооллогын бэлтгэл хангахад анхаарах зарим асуудлын талаар, ✅“Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Дэлгэрмаа нар мэдээлэл өгч, арга зүйн семинар өгөв. ✅Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат уулзалтын үеэр орон нутгийн өмчийн удирдлага, зохистой менежментийн талаар мэдээлэл өгч, салбартаа үр бүтээлтэй, манлайлан ажилласан зарим ажилтныг салбарын болон харьяа яамны шагналаар шагнаж, урамшуулсан. ✅Мөн Зүүн бүсийн сургалт-зөвлөгөөний үеэр оролцогч аймгуудын дунд спорт, урлагийн олон төрөлт нөхөрсөг тэмцээн, уралдааныг зохион байгуулж, бүсийн аварга, шилдгүүдээ тодруулж #Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын хамт олон амжилттай оролцолоо.

 

https://www.facebook.com/photo?fbid=1178677940969403&set=pcb.1178680604302470

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
98
Сүүлийн 7 хоног:
485
Сүүлийн сар:
1470
Нийт:
2086
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР