
Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу хагас жилийн мал тооллогыг түүвэр судалгааны аргаар 2025 оны 6 дугаар сарын 04-нөөс 6 дугаар сарын 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдаж эхэллээ.
Тооллогыг нийт малтай өрх, аж ахуй нэгж, байгууллагын 20 хувийг хамруулан түүвэр судалгааны аргаар явуулж байгаа ба Төв аймагт 3566 өрх, ААНБ түүвэрт сонгогдсон. Аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/259 дүгээр захирамжаар аймгийн ажлын хэсгийг байгуулж үүрэг чиглэл өглөө. Мөн сум тус бүр ЗД-ын захирамжаар тооллогын хэсгийг томилон ажиллаж байна.
Хагас жилийн мал тооллогын үр дүнд үндэслэн малын индексжүүлсэн даатгалд даатгуулсан малчдад нөхөн төлбөр олголтын тооцоолол хийгддэг тул түүвэрт сонгогдсон малтай өрх, аж ахуй нэгж, байгууллага бүрийг орхигдуулахгүй бүрэн хамруулж, тооллогын мэдээллийг үнэн зөв цуглуулах, алдаа зөрчилгүй ажиллах нь чухал юм.
Иймд малчин, мал бүхий иргэд аж ахуй нэгж та бүхэн түүвэрт сонгогдсон тухай зар авсан бол малаа ойр хариулж тооллогод хамрагдана уу. 2024 оны хагас жилийн мал тооллогын үр дүнд үндэслэн Төв аймгийн 1187 иргэн малын индексжүүлсэн даатгалаас 557.4 сая төгрөгийн нөхөн төлбөр авчээ.
