Sun Logo
ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАД, МЭРГЭЖЛИЙН АНГИУДЫН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ 274 АЛБАН ХААГЧ, 24 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХАМРАГДЛАА.
ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАД, МЭРГЭЖЛИЙН АНГИУДЫН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ 274 АЛБАН ХААГЧ, 24 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХАМРАГДЛАА.

🔰 Өнөөдөр гамшгийн үед үүрэг гүйцэтгэх, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүнд зориулсан бэлэн байдлын үзлэг өглөөний 06:00 цагт Чингүнжавын талбайд зохион байгуулагдлаа. 

✅Энэхүү үзлэгт гамшгаас хамгаалах 12 алба, тусгай зориулалтын 11, ерөнхий зориулалтын 1 мэргэжлийн ангийн нийт 274 албан хаагч, 24 тээврийн хэрэгсэл хамрагдлаа, Бэлэн байдлын үзлэгээр: 

✅Томилгоот бие бүрэлдэхүүний бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах байдал 

✅Багаж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, ашиглалт 

✅ Хүн нэг бүрийн үүргэвчийн бэлэн байдал зэргийг хянан үзэж, мэргэжил-аргазүйн заавар, зөвлөмжийг газар дээр нь өгч ажиллалаа. 

✅ Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын бэлэн байдлын үзлэг нь гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээний үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, дадлага туршлага хуримтлуулах чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
68
Сүүлийн 7 хоног:
454
Сүүлийн сар:
1440
Нийт:
2086
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР