Sun Logo
Чоньжу-Мөрөн чиглэлийн олон улсын нислэгт гаалийн хяналт, шалгалтыг амжилттай зохион байгууллаа
Чоньжу-Мөрөн чиглэлийн олон улсын нислэгт гаалийн хяналт, шалгалтыг амжилттай зохион байгууллаа

🟢Чоньжу-Мөрөн чиглэлийн олон улсын нислэгт гаалийн хяналт, шалгалтыг амжилттай зохион байгууллаа 

✅Монгол Улсын Засгийн газраас хойд бүсийн соёл, аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд Чоньжу-Мөрөн чиглэлийн нислэгийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж эхлүүлээд байна. 

✅БНСУ-ын Чоньжу хотоос Хөвсгөл аймаг дахь "Мөрөн" олон улсын нисэх буудалд "Чоньжу-Мөрөн" чиглэлийн анхны олон улсын шууд нислэг үйлдэж, JU8811 аялалын дугаартай нисэх онгоцыг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09:45 минутад амжилттай хүлээн авлаа. 

✅Дээрх нислэгийг хүлээн авах зохион байгуулалтын арга хэмжээг Гаалийн ерөнхий газар болон харьяа Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Хөвсгөл аймгийн Ханх дахь гаалийн хорооны албан хаагч нар хамтран хэрэгжүүллээ. 

✅Тус нислэгээр Монгол Улсад ирсэн 97 зорчигч, зорчигчийн гар тээшинд гаалийн хяналт, шалгалтыг хийж, хилээр орууллаа.

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
12
Сүүлийн 7 хоног:
28
Сүүлийн сар:
153
Нийт:
1679
emongolia

Аймаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР