Sun Logo
Элчин сайд У.Нямхүү Испанийн Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ гардуулав
Элчин сайд У.Нямхүү Испанийн Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ гардуулав

Монгол Улсаас Испанийн Хаант Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Испанийн Цог Жавхлант Хаан VI Филипед Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

 

Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол, Испанийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх, өндөр, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны нөөц боломжуудыг эрэлхийлж хэрэгжүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв. 

 

Испанийн Цог Жавхлант Хаан VI Филипе Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсэв.

 

Цог Жавхлант Хаан VI Филипе хоёр том хөршийн дунд оршиж буй Монгол Улс олон улсад үлгэр дуурайлал болох тогтвортой, ардчилсан засаглалыг бэхжүүлж, олон улсын тавцанд идэвхтэй дипломат бодлого хэрэгжүүлж буйг сайшаан тэмдэглэв. Цог Жавхлант Хаан VI Филипе Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг талархан хүлээн авч буйгаа илэрхийлэв. 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
18
Сүүлийн 7 хоног:
133
Сүүлийн сар:
835
Нийт:
2355
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР