
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТЭРГҮҮЛЭГЧ САЛБАР ЗӨВЛӨЛ ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААН
Зорилго: ХАБЭА-н хууль, дүрэм, журмыг сурталчилан хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс /ҮО, МШӨ/ урьдчилан сэргийлэх, Ажлын байран дахь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэх, ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн- 2025 сарын аяны хүрээнд сумдын салбар зөвлөлийг идвэхжүүлэх.
Хамрах хүрээ: 15 сумын ХАБЭА салбар зөвлөл
Хугацаа: 2025.04.10-04.25 хүртэл
Шагналын сан:
1- р байр,Талархал, 500,000 төгрөг
2- р байр, Талархал, 500,000 төгрөг
3- р байр, Талархал, 500,000 төгрөг
Шалгаруулах журам:
1. ХАБЭА хууль тогтоомжийн сурталчлах, сургалт мэдээлэл хүргэсэн байх,
2. ХАБЭА сарын аяны хүрээнд зохион байгуулсан арга хэмжээ,
3. Аж ахуй нэгж байгууллага болон иргэд хамрагдсан байдал,
4. Цахим хэрэгслээр мэдээлсэн байх,
5. Аймгийн ХАБЭА салбар зөвлөлөөс зохион байгуулсан арга хэмжээнд хамрагдсан болон тайлан мэдээ цагтаа хүргүүлсэн байдлыг харгалзан үзнэ.
Лавлах утас: 80270051